Анх удаа?
OpenOffice.org гэж юу юм бэ?
OpenOffice.org (Монголоор ОпенОфис.орг гэж бичнэ) нь ихэнх албан газруудад байнга ашиглагддаг хэрэглээний програмуудыг агуулсан цогц програм хангамж юм.
ОпенОфис.орг нь нээлттэй эх бүхий програм хангамж. Энэ нь програмын бүх эх кодыг нь та авах боломжтой гэсэн үг бөгөөд өөрт хэрэгтэй үйл ажиллагаа, боломжуудыг нэмэх боломжтой гэсэн үг. Түүнчилэн та хэзээ ямагт энэ цогц програм хангамжийг сайжруулах, цааш хөгжүүлэх үйлст бидэнтэй хамтран ажиллах боломжтой.
OpenOffice.org нь бүх төслийн болон бүх (олон улсын) хөгжүүлэгчид ба хэрэглэгчдийн бүлгийн ерөнхий нэр болно.
ОпенОфис.орг юу чадах вэ?
Багц нь дараах бүрдэл хэсгүүдийг агуулдаг:
- Бичээч (Writer) нь бичвэр боловсруулах зориулалт бүхий модуль. Үйл ажиллагаа (функц) болон боломжуудын талаар эндээс уншина уу.
- Тооцоологч (Calc) нь хүснэгтэн мэдээллийн боловсруулалт хийхэд зориулагдсан модуль. Та мөн эндээс хүснэгтэн боловсруулалт хийхэд шаардлагатай бүх функцүүдийн талаар мэдэж боломжтой.
- Үзүүлэгч (Impress) нь таны үзүүлэн танилцуулга хийхэд тань үнэнч зүтгэнэ.
- Зураач (Draw) нь вектор графикаар зураглагч програм.
- Томьёоч (Math) ашиглан та математик томьёонуудаа бусад математикт зориулагдсан програмуудын адил маш хялбархан бичих боломжтой.
- Өгөгдлийн санч (Base) нь өгөгдлийн сан удирдагч програм. Үүгээр та шинэ өгөгдлийн сан үүсгэх эсвэл цуг очих драйверуудын тусламжтайгаар хэдийнэ үүсгэсэн буй өгөгдлийн сангууддаа хандах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийн баруун талын цэсээр орж авна уу.