Хөгжүүлэгчдэд зориулсан мэдээлэл
Энэ хуудсан дээр mn.Openoffice.org төсөл дээр хэрхэн ажиллаж эхлэх талаарх мэдээлэл мөн бидний онлайн хамтын ажиллагааны тухай тайлбарлана.
Бидний сонгосон харилцааны хэлбэр нь хүндэтгэсэн, албан ёсны байх тул тэр хэмжээгээр бусадтай харьцахыг танаас хүсэж байна.
Шинэ хөгжүүлэгчид(гишүүд)-эд зориулсан товч мэдээллийг энд шивлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Шинэ гишүүний FAQ-с олж уншина уу.
mn.OpenOffice.org -с хийх даалгавар/ажил авах
Би юу хийх вэ? Ямар ямар хийх зүйлс байна? Надад хэн даалгавар өгөх вэ? Гэх мэтийн асуултууд байнга давтагддаг.
OpenSource төсөлд ажил хуваарилдаг дарга даамал байхгүй. OpenSource төсөлд хэн юу хүсэж байгаагаа хийдэг. Энэ нь замбараагүй мэт харагдавч OpenSource төсөл их сайн үр дүнтэй ажиллаж, өөрийнхөө эргэлтээр цааш боловсрон хөгжсөөр байна.
Хамтран ажиллагсдад тавих шаардлага
Та програм бичдэг бол сайн, гэхдээ энэ нь заавал тавих болзол биш. OpenSource төсөлд програм бичихээс өөр олон янзын хийх зүйлс бий.
Хамгийн гол нь хувь хүний сэтгэл ханамж, өөрийн дур сонирхол. Хийсэн зүйлдээ эзэн нь байж дуустал нь ажиллах чадвар. Та үүнийг хийснээр хэн нэгэн танд цалин олгохгүй. Харин та цуглаж суусан шаазгайн үлгэр буюу багийн ажлын амтыг мэдрэх болно.
Мэдээж OpenOffice-г сонирхдог байх ёстой. Түүнчлэн та энд ажилласнаар юунд хүрэх гэж байгаагаа өөрөөсөө асуун хариулт олсон байх хэрэгтэй. Энэ хариултаа тодорхой мэдэх тусам танд OpenOffice-д хийх хэрэгтэй зүйл юу байгааг нарийн мэдрэх болно.
Гуравт нь хэлэхэд гадаад хэлний мэдлэг нэлээн хэрэг болно. Монгол хэлээр mn.OpenOffice.org төсөл явагдах боловч өөр олон төслүүд гадаад англи хэл дээр явагддаг. Англи хэлээр уншиж ойлгохоос гадна бичиж чаддаг бол бүүр сайн. Англиар цэвэр бичиж чаддаггүй олон хүн байдаг тул тэр тал дээр санаа зоволтгүй бичиж үзэх хэрэгтэй.
Техникийн шаардлага
Та өөрийн ажлын талбар болсон интернетэд холбогдсон компьютертой байх хэрэгтэй. Мөн түлхүүр үгээр шүүж харах чадвартай Е-майл програмтай бол зүгээр. Е-майл жагсаалтад бүртгүүлээгүй бол цаг үеийн мэдээллээс хоцорно.