Энэ төсөл нь том бөгөөд олон дэд төслүүдтэй тул зөв олон харилцах цэгүүдтэй. Та хурдан бөгөөд зовлонгүй тусламж авахын тулд зөв шуудангийн жагсаалт эсвэл зөв хариуцаж буй хүнийг сонгоно уу.
Энэ төслийн гол холбогдох суваг бол шуудангийн жагсаалт. Та асуултаа сонирхож зүйлдээ хамаарах жагсаалт рүү илгээх бөгөөд тэр замаар та мөн хариултаа авна. Нарийвчилсан мэдээллийг энэ хаягаас уншина уу.
Монгол хэлтүүдийн төсөл нь нилээд хэдэн шуудангийн жагсаалттай. Хамгийн чухал жагсаалтууд нь хэрэглэгчдийн жагсаалт (users@mn.openoffice.org) ба хөгжүүлэгчдийн жагсаалт (dev@mn.openoffice.org).
хэрэглэгчдийн шуудангийн жагсаалт ОпенОфис.орг багцын модулиудын орчинд гарсан бүх асуудал, асуултуудыг хүлээн авна. Ер нь асуулт бүр заавал хариулагддаг. Тиймээс та эхлээд өөрийн асуултаа хэдийнэ хариулагдсан эсэхийг архив заавал нягтлан хайна уу. Хэрэглэгчдийн жагсаалт төвөгтэй хэцүү асуултуудад ч хариулна.
Та тухайн жагсаалтанд бүртгүүлээгүй ч таны хүсэлтийг зохицуулагч зөвшөөрвөл жагсаалтаар цацна. Харин та хариултаа шуудангийн архиваас шалгаж үзэхээс өөр аргагүй. Зохицуулгаар таны имэйл алдагдаж болох тул бүртгүүлэхийг бид зөвлөж байна.
ОпенОфис.орг төсөлт цаг үргэлж шинэ ажилтан, хамтран зүтгэгч хэрэгтэй байдаг. Хүн бүр хувь нэмрээ оруулах боломжтой.
Энэ том төслийн хүрээнд хийгдэх ажлыг авах талаараа ажлын буюу хөгжүүлэгчдийн dev@mn.openoffice.org шуудангийн жагсаалт руу илгээвэл хамгийн дээр. Мөн та эхлээд архиваас шалгалт хийх хэрэгтэй.
Одоогоор бид нийт ажлуудаа хэсэгчлэн хариуцсан ажлын хэсгүүд үүсгэсэн бөгөөд хүн хүч хүрэлцээгүй байгаа тул танийг идэвхтэй оролцохыг урьж байна. Манай баг дараах ажлын хэсгүүдтэй. Орчуулга, чанарын шалгалт, баримтжуулалт, вэб хуудас хөгжүүлэлт, хэвлэл мэдээлэл, програм бүтээлт. Эдгээр ажлын хэсгүүд нь тухайн салбарт мэргэшсэн өөрийн гэсэн ахлагчидтай бөгөөд та өөрийн хүсэлт, шинэлэг санаагаа аль салбарт нь харъяалагдахыг магадлаад энд дурдсан ахлагчтай шууд харилцаж болно. Тэр танд магадтай тусалж чадна.
Монгол хэлтний төсөл нь ОпенОфис.орг холбооноос сонгогдсон нэг төслийн удирдагчтай. Тэр монгол хэлтний төслийн зохион байгуулалтын жишээлбэл хэрэглэгчийн төвшнийг тогтоох (Observer, ContentDeveloper) ажлыг хариуцах бөгөөд олон улсын төслийн багуудтай холбоо тогтоож, төвөгтэй даалгавараа тэднээс жишээ авч оруулж ирэх болон өөрсдийн оновчтой шийдлээ гаргах, мөн төслийн ажлын явцаа ОпенОфис.орг холбоонд тайлагнаж байх үүрэгтэй.