Тусламж имэйлээр авах
Энд ОпенОфис.орг албан програмын цогцын хэрэглээний тусламж бий.
Чухал зөвлөмж
Та асуултаа асуухын өмнө асуултаа урьд нь тавигдаж байсан болон хариулагдаж байсан эсэхийг нягтлана уу. Ерөнхийдөө эхлээд архивыг ухаж үзэхийг зөвлөж байна. Тэндээс та мөн шуудангий жагсаалтын хэлэлцүүлэг хэрхэн өрнөдөгийг мэдэрч болно.
Доор дурдсан хаягууд руу та ямар ч тохиолдолд Бинар хавсралт илгээхийг татгалзана уу!
Шуудангийн жагсаалтаар ганц хүлээн авагч биш хэдэн арав, зуу, мянган хүлээн авагч байж болохыг сана.
Bitte werfen Sie auch einen Blick auf die
Монгол хэл дээрх бүх шуудангийн жагсаалтаас та цааш хөтлөх мэдээллээ олох боломжтой.
Асуултандаа хариулт авах тухай
Дараах журмаар явахыг санал болгож байна:
- Тэгвэл та эхлээд Түгээмэл Тавигддаг Асуултууд (ТТА) Вики-г шагайж хараарай.
- Шуудангийн жагсаалтын архив ухна уу (Хайх түлхүүр үгээ зөв сонгохыг хичээнэ үү).
- Хэрэв танд ямар ч хариулт олдоогүй бол шуудангийн жагсаалтаар асуултаа өөрөө асууна уу.
Асуултаа жагсаалт руу цацах хамгийн сайн арга бол өөрөө жагсаалтанд бүртгүүлэх юм.
- Үүний тулд та users-subscribe@mn.openoffice.org хаяг руу нэг хоосон имэйл илгээх
- бөгөөд дариу батламж имэйл хүлээн авах ба өөрийн имэйл програмынхаа хариулах 'Reply' функцээр нэг удаах хариу явуулна.
- Түүний дараа та "Тавтай морил" имэйл авах бөгөөд энэ нь таныг жагсаалтанд бүртгэгдсэнийг батлана.
Бүртгүүлэх нь яагаад хамгийн сайн арга вэ гэвэл: Хэрэв та бүртгүүлэхгүйгээр имэйл жагсаалт руу илгээвэл зохицуулагч эхэлж таны имэйлд зөвшөөрөл олгох ба (асуулт олон цаг өдрөөр саатаж болно) хариултууд имэйлээр жагсаалт руу цацагдах ба та асуултаа хариулагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал архив ухах хэрэгтэй болно. Бүртгүүлбэл танд ийм асуудал гарахгүй. Өөр нэг давуу тал нь та өөр хэрэглэгчдийн асуулт болон хариултуудаас ямар хэмжээгээр шинэ зүйл сурч мэдэх болно.
Тухайн асуулт батламж имэйл бичигдсэнчилэн users@mn.openoffice.org руу илгээгдэнэ.
Хэрэв та бүртгэлээс хасагдахыг хүсвэл:
- та ямар нэг хоосон имэйл users-unsubscribe@mn.openoffice.org хаяг руу илгээнэ үү.
Та имэйл илгээхдээ тухайн жагсаалтанд бүртгүүлсэн тэр л хаягаасаа илгээхээ анхаарна уу.
- Ямар нэг зүй бус үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд системээс батламж имэйл очих ба түүнд та зүгээр л 'reply' хийх ёстой. Ингээд та хасагдах болно.
Дараах журмуудыг та мөрдөнө үү:
- Имэйлдээ аль болох оновчтой гарчиг өгнө үү
"Туслаарай, надад асуудал гарлаа" эсвэл "ОпенОфисын тухай асуулт" гэх мэт гарчгууд үнэхээр зохимжгүй.
Хэдий чинээ оновчтой гарчиг байна төдийчинээ сайн.
- Хэрэглэж буй үйдлийн систем болон OO.o-н хувилбарыг заавал дурдcан байх.
- Янз бүрийн ганган загвар ашиглахгүй байх. Тийм имэйлүүд нь хариултын магадлалыг нэмэгдүүлэх биш уншигдахгүйгээр хогийн сав руу шидэгдэх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Имэйлээ та кириллээр бичвэл зөвхөн UTF-8 (юникод) кодчлол хэрэглэх хэрэгтэй. Хэрэв өөр кодчлолоор бичвэл таны имэйлийг хэрэглэгч бүр хөрвүүлж унших боломжгүй. Эсвэл зөвхөн латин галиг хэрэглэнэ үү.
- Асуудлаа аль болох тодорхой, дэлгэрэнгүй тодорхойно уу.
Таны асуудлыг заавал давтан хийж үзэж байж л хариу шийдэл олох боломж гарна гэдгийг санагтун.
- Жинхэнэ нэрээ хэрэглэнэ үү.
Хэлэлцүүлэг
Одоогоор зөвхөн ОпенМН холбооны хэлэлцүүлэгт нэгэн булан ажиллаж байна. Яваандаа бие даасан хэлэлцүүлэг үүсгэнэ.