start:




ТОМЬЁОЧ

Та баримт дотроо үүнийг ашиглан хялбархан томьёо, тэгшгэл оруулж болно.


  Тооцоологчийн дэлгэцийн агшин ТОМЬЁОЧ нь математик тэгштгэл, илэрхийлэл бичихэд зориулагдсан ОпенОфис.орг-н бүрдэл хэсэг юм. Ихэнхдээ Бичээч, Тооцоологч, Үзүүлэгчээр үүсгэх баримт бичигт томьёог бичих үед хэрэглэхээс гадна Томьёоч нь өөрөө бие даан дангаараа баримт үүсгэгч болон ажиллана. Бичээч дотор хэрэглэгдэхдээ томьёо нь объект хэлбэрээр баримтанд шигтгэгдэнэ.

Энд жишиг фонтын олонлогт багтаж ордоггүй тэмдэгтүүд болон символуудаар илэрхийлэгдэх төвөгтэй тэгшитгэлүүдийг бичихэд ашиглаж болно.

ТОМЬЁОЧоор томьёо үүсгэх үндсэн 3 боломж бий:

  • Томьёо засварлагч дээр Тэмдэглээс хэлээр бичих.
  • Томьёо засварлагч дээр баруун товшоод хүссэн тэмдэгээ хам цэснээс сонгоно.
  • Хүссэн тэмдэгээ Сонголт тэмдгийн самбараас сонгоно.

Valid XHTML 1.0 Strict