start:




ОпенОффисе.орг -ын давуу талууд

ОпенОффисе.орг нь зөвхөн энгийн таван хэрэгслийн цуглуулгаас илүү.

Лицензийн төлбөргүй. ООо -ыг хэн ч чөлөөтэй хэрэглэж тарааж болно. Нэмэлт үнэ өртөг шаарддаг “өргөтгөл програм(add-ins)” болох PDF экспортлох гэх мэт олон хэрэгсэл ООо-д төлбөргүй агуулагдана. Энэ мэт далд төлбөр огт үгүй.

Нээлттэй эх. Та үүнийг тараах, хуулах болон программыг хүссэнээрээ өөрчилж болно. Ингэхдээ ООо-д нээлттэй эхийн лицензийн журмыг баримтална.

Бүх талбарт ажиллах чадвартай. ООо нь Microsoft Windows, Mac OS X, Linux, Sun Solaris гэх үйлдлийн системүүд бүхий олон янзын компьютер дээр ажиллах чадвартай.

Олон хэлийг дэмжигч. ООо нь 70 гаруй хэлээр хэрэглэгчийн интерфейс хэрэглэх боломжтой бөгөөд ООо төсөл нь 90 гаруй хэлний зөв бичгийн дүрэм шалгагч, үгийг мөр шилжүүлэн таслах боломж, тайлбар толиор хангана. Мөн “Төвөгтэй бичвэрийн хэлбэр (ТБХ)”, “Баруунаас зүүн тийш (RTL)” болон дээрээс доош бичих бичилтийг харуулах ажилбарыг дэмжин ажилладаг. Энэхүү төвөгтэй бичвэрийн хэлбэрт монгол бичгээр бичих боломж бий.

Олон хэлийг дэмжигч. ООо нь 70 гаруй хэлээр хэрэглэгчийн интерфейс хэрэглэх боломжтой бөгөөд ООо төсөл нь 90 гаруй хэлний зөв бичгийн дүрэм шалгагч, үгийг мөр шилжүүлэн таслах боломж, тайлбар толиор хангана. Мөн “Төвөгтэй бичвэрийн хэлбэр (ТБХ)”, “Баруунаас зүүн тийш (RTL)” болон дээрээс доош бичих бичилтийг харуулах ажилбарыг дэмжин ажилладаг. Энэхүү төвөгтэй бичвэрийн хэлбэрт монгол бичгээр бичих боломж бий.

Бусад албан програмууд шиг тус тусдаа хөгжүүлэгдсэн олон програмуудын цуглуулга биш. Хэрэглээний нэгэн янзын интерфейстэй.

  • Бүх бүрдэл хэсгүүд нь хүнд “харагдах болон мэдрэгдэхдээ” ижил төстэй байдаг тул ажиллах, эзэмшихэд хялбар байна. Та зөвхөн "нэг удаа" сураад л туршлагаа "хаа сайгүй" хэрэглэх боломжтой. Жишээлбэл "Загвар ба хэлбэржүүлэлт"-г дурдаж болно. ОпенОфис.орг таны компьютерийн харагдацтай тохирон хувирна. Хэрэв та ажлын талбарынхаа харагдалтыг өөрчилбол ОпенОфис.орг-н гадаргуу дагаад өөрчлөгдөнө.
  • Бүхий л багцын хувьд ижил багаж тогтмол хэрэглэгдсэн. Өөрөөр хэлбэл БИЧЭЭЧ дээр байгаа графиктай ажилладаг багаж ҮЗҮҮЛЭГЧ болон ЗУРААЧИД дотор тэр л хэвээрээ бий.
  • Та ОпенОффисе.орг-ын аль программыг ашиглаж файл үүсгэсэн гэдгийг мэдэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл бичвэр боловсруулах програм дотроос зураг боловсруулагчийн файлыг нээж болно. Шууд л "Файл нээх"-г сонгоход ОпенОфис.орг тохирох програмыг нь эхлүүлнэ.
  • Бүх бүрдэл хэсгүүд зөв бичгийн дүрэм шалгагч болон зарим тоноглолыг дундаа эзэмшдэг. Жишээлбэл зурах багажийг Бичээч,Тооцоологч хоёр мөн Үзүүлэгч, Зураач бүрдлүүдэд нэгэн ижил байдлаар ашиглана. Аль нэг програм дээрээс тохиргоог нь өөрчлөхөд тэр нь хэрэглэж буй бусад бүх програмд үйлчилнэ.
  • Нэг бүрдэр хэсгээс нөгөө рүү мэдээлэл дамжуулахад маш хялбар.
  • ОпенОфис.орг нь файлаа "OpenDocument" форматаар хадгалах ба "Өргөтгөж болох тэмдгэлгээт хэл (XML)" форматыг үйлдвэрлэлийн "Бүтцэт мэдээллийн стандартыг хөгжүүлэх байгууллага (OASIS)" стандартаар хэрэглэнэ. XML файлыг дурын бичвэр боловсруулагч программаар уншиж засварлах боломжтой. Энэхүү формат нь бусад албан програмуудыг бодвол диск дээр хамаагүй бага зай эзэлдэг сайн талтай.
  • Багцын бүх бүрдэл хэсгүүд зөвхөн нэг процессоор таны компьютер дээр бүгд сууна.
  • Багцын бүх бүрдэр хэсэг ижил лицензийн загвартай гардаг. Лицензийн ямар нэгэн далд төлбөр одоо ч, ирээдүйд ч байхгүй.

Та өөрийн албан хэрэглээндээ шаардлагатай бүх зүйлийг агуулсан албан багц програмыг өнөөдөр татаж авна уу!.

Valid XHTML 1.0 Strict