OpenOffice.org-н монгол хуудсанд тавтай морилно уу.

Монгол хэлээр ярьдаг, дэлхийн өнцөг булан бүрт суугаа та бүхэндээ зориулж Openoffice.org албан бичгийн програмын багцыг бид (http://www.openmn.org) монголчилж байна.
Монголчилох гэдэг ойлголтын доор зөвхөн хэрэглэгчийн гадаргууг орчуулах бус мөн тусламжийг орчуулж, янз бүрийн баримт гарын авлага бэлтгэнэ. Мөн энэхүү гайхалтай програмд үндэсний монгол бичгээр бичих боломжийг нэмэх, зөв бичгийн дүрмийн толь, тайлбар толь бэлтгэх гээд олон техникийн өөрчлөлтүүдийг эх кодонд нь оруулж байна. Одоогоор бид 2.4 хувилбарт монгол бичгээр бичих боломжийг нэмсэн байгаа ба алдаа мадгийг засаж эх кодын модонд оруулснаар цааш 3.1 болон түүнээс хойшхи хувилбарт бүрэн дэмжигдээд явах төлөвтэй байна. Бид одоогоор хэрэглэгчийн гадаргуун кодыг орчуулж бараг дуусгасан бөгөөд шалгах, алдаа засах, сайжруулах ажил хэдийнээ эхлээд байна.
Энэхүү ажлын зарим хэсэгийн дэлгэцийн агшинуудыг ОпенМН холбооны галерей булангаас та бүхэн олж үзэж болно. Энэхүү монголчлох багт орж ажиллаж байгаа нийт андууддаа талархал илэрхийлье!
Хэрэв та энэ үйлсэд бидэнтэй хамтран зүтгэхийг хүсэж байвал эхлээд энэ гарын авлагыг уншаарай.