Түүх

80-аад оны дундуур Silicon Valley-д солилцооны шугамаар ирсэн германы сурагч Марко Боерес (Marco Börries) Office-Software (хожим StarOffice гэгдэх) программ бичиж эхлэн, 1986 онд Хамбургт (Hamburg) StarDivision компани байгуулжээ. 1999-н онд Sun Microsystems 73.5 сая доллароор StarOffice-г худалдан авсан байна. Sun-с StarOffice-н гаргасан эхний хувилбар нь 5.1а байлаа. Сүүлийн хувилбар 8.0 2005 оны 9-н сард гарсан юм байна.

Sun OpenOffice.org төслийг 2000 оны 10-н сарын 13-нд эхлүүлжээ. Гол зорилт нь бүх чухал үйлдлийн системүүд дээр ажиллаж чадахуйц, олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан шинэ албан бичгийн цогц бүтээхэд оршиж байлаа. Энэ төсөл нь StarOffice 5.2 дээр туулгуурлан цааш хөгжүүлэгдэж өнөөг хүрчээ.

2002 оны 5-н сард анхны албан ёсны хувилбар OpenOffice.org 1.0 төржээ.