OpenOffice.org гэж юу вэ?

OpenOffice.org ("ОпенОфисОрг" гэж уншигдна) нь бичиг хэрэг боловсруулах программуудын багц юм.

Энэ багцыг хэргэлэхэд та ямар нэгэн төлбөр төлөхгүй ба эх код нь нээлттэй.
Эх код нь нээлттэй гэдэг нь зохих хэмжээний мэдлэгтэй хүн бүр энэ программыг хөгжүүлэх төслүүдэд оролцох боломжтой.
Түүнээс гадна OpenOffice.org гэсэн нэрийн дор энэ төслийг болон бүх (олон улсын) хөгжүүлэгчид хэрэглэгчдийг багтаан ойлгоно.

OpenOffice.org багц нь дараах бүрэлдэхүүнүүдээс бүрднэ:

тус тус үүсгэн ажиллаж засан боловсруулж болно. Хэрэв та MS-Office урьд нь хэрэглэж байсан бол түүнтэй эн тэнцэхүйц программ хангамж гэвэл ойлгомжтой байх болов уу.

Одоогоор энэхүү программ хангамжийг ОпенМН холбооны OOOmn баг монгол хэл рүү орчуулж байгаа бөгөөд эхний монгол хувилбар нь 2008 оны 8-н сараас гарах төлөвлөгөөтэй байна.

Бид бүх талаар хамтран ажиллахад бэлэн. Хамтран ажиллах талаар цэснээс цааш уншина уу.