Алдаа тайлагнах

Та програм зохиогч биш ч Openoffice.org програм хангамжийг сайжруулах ажиллагаанд тусалж чадна, жишээлбэл програмыг хэрэглэх явцад гарах алдаа болон бүрэн бус байдал буюу өө сэвийг хөгжүүлэгч нарт мэдээлэх явдал юм. Тэд таны тайланг ихэвчлэн маш анхааралтай хүлээж авах ба төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хичнээн олон төвөгтэй алдаагшийдвэрлэснийг талархан хэлэх хэрэгтэй.

Тодорхой хэл рүү "өгөгдлийн системийг сайжруулан төгөлдөржүүлэх (Issuezilla)" ажил, Openoffice.org -ын "шавьж мөрдөх/буглаа илрүүлэх (bug tracking)" буюу програмын алдаа болон цоорхойг илрүүлэх системийн ажиллагаа нь англи хэл дээр тул та энэ хэлний талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.

"Issue(асуудал)" гэсэн Англи үг нь тухайн хам сэдэвт "problem(бэрхшээл, асуудал)" гэсэн үгтэй ойролцоо утга илэрхийлнэ. Хэрэв та Openoffice.org хэрэглэх эсвэл шалган хянах үед ямар нэг бэрхшээлтэй тулгарах болон эргэлзээ төрөх нь програм хангамжид алдаа эсвэл дутагдал байгаагийн шалтгаан байж болно. Та энэ асуудлыг оруулж ирж, мэдээлэх боломжтой.

Үүнийг мэдээлэхийн тулд та OpenOffice.org төслийн гишүүнээр registered орж бүртгүүлсэн байна. Энэ төсөл нь зөвхөн таны э-мэйл хаягийг бүртгэж авах бөгөөд таны оруулж ирсэн асуудлын талаар ямар нэг зүйл өөрчлөгдсөн болон шийдвэрлэсэн гэдгийг танд эргүүлж мэдээлэх болно. Та бүртгүүлсэн бол танд төсөл рүү logged inбүртгэлээр орох logged in боломж олгогдоно. Анхааруулахад таны хөтөч/браузер "жигнэмгийг (cookies)" хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй.

Өөр нэг хэрэглэгч таны оруулж ирсэн асуудлыг өмнө нь тайлагнасан байж болно. Иймээс та асуудлыг оруулахаасаа өмнө "Issuezilla" дотор searchpage-ээр хайлт хийж шалгаарай. Энэ бүгд маш төвөгтэй юм шиг санагдах боловч та ихэнх хугацаанд цөөхөн хэдэн талбар бөглөх болно. Ихэнхдээ "ТӨЛӨВ (STATUS)" -ийн бүх боломжуудыг сонгож ажиллана. Үүнийг хэрэгжүүлэхдээ "БАТЛААГҮЙ (UNCONFIRMED)" гэдгийг товшиж дараа нь "шилжих товч(shift key)"-ыг дарж байгаад "ХААЛТТАЙ(CLOSED)" горимыг товшино. Бидний оруулж ирсэн асуудал нийтэд тарах хувилбарт (released) орж ирээгүй ч програмын төвшинд ажиллахаар шийдвэрлэгдсэн (solved in a build) мэдээллийг энэ аргаар авах болон харах боломжтой. Ингээд өөртөө гарч ирсэн бэрхшээлийн тухай "товч утга (Summary/A description entry)" талбарт хайхад олдох утгаар товчхон англи үгээр бичнэ. Хайлтын үр дүнг "мэдүүлэх(submit)" -ийг товшиж харна. Хэрэв жагсаалтад ийм төрлийн алдаа болон програмын цоорхой өмнө нь мэдээлэгдээгүй бол та "Enter New Issue" товшиж бэрхшээл үүсгээд байгаа асуудлыг оруулах боломжтой.

Энд таны бодлоор бэрхшээл нь OpenOffice.org аль хэсэгтэй холбоотой болохыг одоо тэмдэглэнэ. Хэрэв та сайн мэдэхгүй бол тийм л зүйл байж болох юм гэсэн таамаг байдлаар тэмдэглэлийг сонго.

Үүний дараа та өөрийн асуудлыг оруулж чадна. Хөгжүүлэгч нарт хэрэг болох болов уу гэж бодсон бүх мэдээллээ бидэнд өгөхийг хичээгээрэй, асуудлыг юу гэж нэрлэж болох тухай, бэрхшээл болон асуудал нь “нутагших(localize)” ажиллагааны ямар үйлдэл дээр гарч ирж байгааг гэх мэтээр илэрхийлж болно. Асуудлыг оруулахаас өмнө Issue Writing Guidelines гэсэн заавартай танилцана уу. Энэ зааварт хуудас бөглөх үед янз янзын талбар нь ямар утгатайг тайлбарласан байгаа.

Хэрэв та Openoffice-ын програмын төвшинд ажиллахаар шийдвэрлэгдсэн Монгол хувилбарыг ашиглаж байгаа бол англи хэл дээр бэрхшээлийг илэрхийлэх нь төвөгтэй байж болно. Учир нь цэс(menu), харилцан яриа(dialogs)-нд Англиар яг юу гэж нэрлэсэн нь гарч ирэхгүй. Монгол хэл дээрх ОпенОфисын нэр томьёоны толь ОпенМН холбооны вэб хуудсанд бий. Хэрэв та герман, франц, итали, испани, дани, португали хэлнүүдийн аль нэгийг мэддэг бол Multilingual OpenOffice.org Glossary in Spreadsheet Format (sdc) -аас харьцуулах маягаар харж болно. (үүнийг бас хар here) харж болно.}